Төслийн нэр: Монгол улс, Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгаа 
Он: 2012
Байршил: Улаанбаатар хот
Захиалагч: Барилга, хот байгуулалтын яам; Almec Corporation, VPI 
Зорилго: Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд "Багтаамж ихтэй нийтийн тээвэрт суурилсан цогц (compact) хот"-ын концепци тусгаж хотын баруун, зүүн нутаг дэвсгэрийг холбосон тээврийн үндсэн тэнхлэг дагуу Улаанбаатар метро төсөл хэрэгжүүлэх нөөц, боломж, хүндрэлтэй асуудлуудыг судлаж тогтоох
Албан тушаал: Хот төлөвлөгч
Гүйцэтгэсэн ажил: Улаанбаатар метро төсөлд тусгасан метроны шугам дагуух өртөөнүүдийн ойр орчмын нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн СВОТ шинжилгээ хийж, зорчигч эргэлтийн судалгаа, үнэлгээ гүйцэтгэж, өртөөний орчмын суурь дэвсгэр зураг боловсруулсан.



Төслийн нэр: Монгол улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл 
Он: 2012
Байршил: Улаанбаатар хот
Захиалагч: Барилга, хот байгуулалтын яам; Almec Corporation, VPI 
Зорилго: Монгол улсын хот байгуулалтын хууль, эрх зүй, бодлогын тогтолцоог сайжруулах, хот байгуулалтын салбарын байгууллага, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах замаар хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх
Албан тушаал: Зөвлөх
Гүйцэтгэсэн ажил: Хот дахин хөгжүүлэх, иргэдийн оролцоотой хот байгуулалтын үйл ажиллагааны танилцуулга боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.



Төслийн нэр: Монгол улс, Улаанбаатар хотод хөргөлттэй зоорийн байгууламж (cold storage warehouse) байгуулах боломжийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл
Он: 2008
Байршил: Улаанбаатар хот, Бусан хот 
Захиалагч: Jungshin Engineering Co., Ltd.
Зорилго: Монгол улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот орчмын бүсэд хөргөлттэй зоорийн байгууламж байгуулах боломж, хүндрэлтэй асуудлуудыг судлаж тогтоох
Албан тушаал: Судлаач 
Гүйцэтгэсэн ажил: Улаанбаатар хотод хөргөлттэй зоорийн байгууламж барьж байгуулах нөөц боломжтой байршлуудыг харьцуулан үнэлж, оновчтой байршил судлан тогтоож, зураглал, зардал, үр ашгийн урьдчилсан тооцоолол хийж гүйцэтгэсэн.



Төслийн нэр: Хотын хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа, Дамбадаржаа орчмын гэр суурьшлын хот байгуулалтын судалгаа, үнэлгээ 
Он: 2008 
Байршил: Улаанбаатар хот, 
Захиалагч: Almec Corporation, VPI 
Зорилго: Гэр суурьшлын амьдрах орчны нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл цуглуулах, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хот дахин хөгжүүлэх үйл ажиллагааны дагуу төлөвлөх жишиг төслийн стратеги боловсруулах, түүнд мэдээллийн хэрэглээг хэрэглэх
Албан тушаал: Судалгааны багийн зохицуулагч
Гүйцэтгэсэн ажил: Гэр суурьшлын амьдрах орчны биет болон нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар бүртгэл мэдээлэл цуглуулах судалгаанд Шинжлэх ухаан технологийн сургуулийн Архитектурын салбарын оюутны багууд зохион байгуулж, судалгаа гүйцэтгэж, тоон мэдээлэл нэгтгэж, боловсруулж, дэвсгэр зурагт дүрсэлж, суурь мэдээллийн сан бүрдүүлсэн.